Tuesday, December 7, 2010

Философи

Философи буюу гүн ухаан нь хорвоо ертөнц, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.
Философи гэдэг нь Грек хэлний "филос" буюу дурлах, "софи" буюу цэцэн мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэцэн мэргэнд дурлах" гэсэн утгатай юм.  
Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.
Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргандаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан байна.

No comments:

Post a Comment