Tuesday, December 7, 2010

Ёс зүйн философи

18-р зууны Пруссынфилософич Иммануил Кантшинжлэх ухааныг өөрийнхөө протестантхүмүүжлийн зан суртахууны хатуу шаардлагын зарчимтай зохицуулж, зан суртахууны үндсэн зарчмуудыг учир зүйн хувьд үндэслэхийг оролдсон.
Философичид ёс зүйн тухай ярихдаа үнэн хэрэгтээ бие биенээсээ огт ондоо гурван асуудлыг гаргаж тавьдаг. Энэ нь:
  1. Би өөрийнхөө зан суртахууны зарчмыг үнэн зөв гэдэгт хэрхэн итгэж үнэмших ёстой вэ?
  2. Зан суртахууны үүднээс үзэхэд их хүнд хэцүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
  3. Хэрхэн сайн сайхан амьдарч болох вэ?
Кант ямар ч нөхцөлд бүх хүний хувьд туйлын бүрэн зөв зарчим болох Категорик императив гэж нэрлэгдсэн зан суртахууны зарчмыг гаргаж хэрэглэсэн. Харин ийм түгээмэл үйлчилдэг зарчим байна гэдгийг ёс зүйн Релятивизм болон ёс зүйн Скепицизм хоёр үгүйсгэдэг.
Хүнд хэцүү тохиолдлыг шийдвэрлэхийн тулд утилитаризмын төлөөлөгчид болох Иеремия Бентам, Жон Стюарт Милльнар хамгийн их олон хүмүүст хамгийн Их Аз Жаргал өгөх зарчмыг гаргаж ирсэн. Утилитаризмбол зан суртахууны ба орчин үеийн философийн хамгийн их маргаантай онолын нэг юм.
Платоноосэхлээд Карл Марксхүртэлх олон философичид сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан. Эдгээр философичдын гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан,эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв. Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн философич, сэтгэл зүйчид судалсаар байна.



Т а бүгд дараах тестээр мэдлэгээ сориод үзээрэй 



                                     Ёс зүй

1.    Дараах философичоос хэн нь анх хүний амьдралын утга учир, ёс суртахуун ямар байх ёстой тухай асуудлыг авч үзсэн бэ?
A.   Демокрит
B.   Сократ
C.   Эпикур
D.   Платон
2.    Грек хэлний “ ethos ”хэмээх үг ямар утгатай вэ?
A.   Орон, сууц, үүр
B.   Зан араншин
C.   Сайхан сэтгэл
D.   Өгөөмөр сэтгэл
3.    Ёс зүй хэмээх ойлголтыг мэдлэгийн нэг салбар гэдэг утгаар хэн нь анх хэрэглэсэн бэ?
A.   Ксенофан
B.   Платон
C.   Аристотель
D.   Б.Спиноза
4.    Ёс суртахуун ба зан суртахуун хэмээх ойлголтын хэн нь анх ялгаатай хэрэглэсэн бэ?
A.   Г.Гегель
B.   Аквины фома
C.   Л.Фейрбах
D.   И.Кант
5.    Хүний тодорой үйлдлийн субъектив талыг Гегель юу гэж нэрлэсэн бэ?
A.   Зан суртахуун
B.   Ёс суртахуун
C.   Зан заншил
D.   Аль нь ч биш
6.    Хүний тодорхой үйлдлийн объектив талыг Гегель юу гэж нэрлэсэн бэ?
A.   Зан суртахуун
B.   Ёс суртахуун
C.   Зан заншил
D.   Аль нь ч биш
7.    Хүний сайн чанарын цэцэн мэргэн, эр зоригт хэр хэмжээ, шударга ёс хэмээн 4 ангилсан философичийг нэрлэ?
A.   И.Кант
B.   Аристотель
C.    Күнз
D.   Сократ
8.    Аль нь Аристотелийн баримталсан ёс зүйн зарчим бэ?
A.   Алтан дунджийн зарчим
B.   Үр ашигийн зарчим
C.   Үүргийн зарчим
D.   Аль нь ч биш
9.    Ёс суртахууны сайн үйл нь хүний мэдлэг, оюун ухаантай салшгүй холбоотой гэж хэн нь үзсэн бэ?
A.   Аристотель
B.   Платон
C.   Ж.Милль
D.   Протагор
10.  Аристотелийн үзлээр хүний үйл ажиллагааны эцсийн дээд зорилго нь юу вэ?
A.   Эд, хөрөнгө
B.   Сайн үйл
C.   Эр зориг
D.    Сайн боловсрол
11. Хүний ёс суртахуунлаг үйлдлийн гол зарчим нь таашал, зуурдын жаргал цэнгэлээс татгалзах явдал гэж үздэг баримтлалыг нэрлэнэ үү?
A.   Утилитаризм
B.   Эвдемонизм
C.   Гедонизм
D.   Кинизм
Л. Өнөржаргал, Т.Энхтунгалаг     “Философийн мэдлэг шалгах тест”    Улаанбаатар 2007 он

No comments:

Post a Comment