Tuesday, December 7, 2010

Улс төрийн философи

Улс төрийн философийн гол шийдэх асуудал бол төрийн эрх мэдэлийн хүлээн зөвшөөрөрөгдөх тухай юм. Жан Жак Руссо энэ асуудлыг "Нийгмийн гэрээний тухай" гэдэг өөрийн зохиолдоо тод гаргаж тавьсан.
Өөрийн иргэдийн эрх чөлөө ба бие даасан байдлыг хангахын хамт тэднийг захиран тушаах эхртэй байдаг тийм төрийг хэрхэн байгуулж болох вэ? гэдэг асуултанд Росси зөвхөн Нийгмийн гэрээ” нь бүх эргэд өөрийн эрх мэдэлд захирч байх төрийг бий болгохын тулд хоорондоо байгуулсан хэлэлцээрийн тусламжтайгаар гэж хариулсан юм.
Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.
Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш, харин амьд органик, нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг,инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.
Карл Маркс төрийн эрх баригч капиталист ангийн багаж хэрэгсэл мөн гэж үзсэн. Тэр жинхэнэ социалист нийгэмд нэг анги нь нөгөөгөө ноёлох явдал устах тул төр өөрөө хэрэггүй болж түүнийг ерөнхий ашиг сонирхлын тулд ухаалаг удирдлагаар солих юм гэж бодож байжээ.

1 comment:

  1. The best online slots in 2019 (and all the best ones) - DrMCD
    The best online slots in 2019 (and all the 시흥 출장안마 best ones) 남원 출장샵 · Mustang Gold · 김천 출장샵 King Billy 부산광역 출장샵 · Queen of 광주광역 출장샵 Gold · Big Santa · Super Slots · Thunderstruck Megaways · Sweet Bonanza Bros · The

    ReplyDelete