Tuesday, December 7, 2010

Танин мэдэхүйн онол нь философийн онол юм

ХVI-р зуунд Францынагуу их математикч, эрдэмтэн, философич Рене Декартбид юу мэдэж чадах вэ, мэдлэгийг хаанаас авч болох вэ гэдэг тухайд үндсэн суурь болох асуудлыг дэвшүүлсээр философи дахь эргэцүүллийн чиг хандлагыг өөрчилжээ. Декартын эргэлцэх арга нь үнэн магад нь бүрэн төгс батлагдаагүй итгэл үнэмшил бүхнийг шалгахыг шаардсан. Бидний амьдралд байнга дайралддаг математикийн, шинжлэх ухааны, шашны болон өдөр тутмын ерийн итгэл үнэмшлийн ихэнх нь ийм шалгалтыг даван гарч чадахгүй болохыг Декарт харуулж чадсан юм.
Декартын энэхүү системтэй эргэлзээ нь философчид маш урт хугацааны турш хэлэлцэж ирсэн асуудлыг бүхний анхаарлын төвд тавьж өгчээ. Юмсын шинж чанарын тухай бид хаанаас олж мэдэж байна вэ, өөрийн мэдрэхүйн эрхтнээр дамжуулж уу, аль эсвэл эргэцүүлэн бодох замаар уу? Мэдлэгийн их сурвалж нь мэдрэмж гэж үздэг философчдыг эмпирик үзэлтэн гэж нэрлэдэг байна. Харин мэдлэгийн эх сурвалж нь оюун ухаан гэж үздэг философчдыг рационал үзэлнүүд  гэх ажээ. XVII ба XVIII-р зуундэмпирик ба рационалист  хоёрын хооронд физикч, математикч, шашны ба логикчидыг оролцуулан өрнөсөн их маргааны гэрч болон үлджээ.
Декарт өөрөө Готфрид Лайбницийннэг адил рацианалист байв. Хамгийн итгэлтэй эмпирик үзэлтнүүд бол Британийн философчид түүний дотор Жон Локк, Жорж Беркли, Дэвид Хьюмнар байлаа. Тэд Декартын скептик үндэслэгээнд өөрөөс нь гүнзгий дүгнэлт хийж, ингэснээрээ физикийн үндсэн баталгаанууд, Бурхны оршихуйн баталгаа ба тэр ч бүү хэл математикийн теоремыг хүртэл үндэсгүй гэж үзэхэд хүрч байв.
Хамгийн эрс үзэлтэй эмпирик бол Дэвид Хьюм юм. 1739-1740онд хэвлэгдсэн түүний "Хүний шинж чанарын тухай шаштир" хэмээх зохиолд нь бүр хувь хүний оршихуй ба нэгдлийн талаар эргэлзсэн нотолгоо их байдаг.
XVIII-р зууныдунд үе хүртэл эмпирикзүүд ба рационалистууд хэн хэн нь шийдвэрлэх амжилт ололгүй тулалдсаар байв. Харин энэ үед Плато ба Аристотелиосхойш гарсан хамгийн агуу их философчдын нэг Иммануил Кант энэ маргааныг шийдэж, философийг нэгэнт шигдэж орсон мухраас нь татаж гаргахаар оролдсон юм. Кантын агуу зохиол болох 1781онд хэвлэгдсэн "Цэвэр оюун ухааны шүүмж" нь татин мэдэхүй, ухамсар, хувь хүн болон юмсүзэгдэл хэрхэн оршдог болон бид юуг мэдэж байгаа хоёрын холбооны тухай манай ойлгоцыг нэг мөсөн өөрчилж, философийг эргүүлж чадсан байна.
Үзэгдэл ба бодит байдлын хоорондох эртний платоны ялгааг ашиглан Кант бид бодит байдлын тухай мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бөгөөд харин зөвхөн туршлагаар бидэнд өгөгдсөн юмсын тухай мэдлэгийг л олж авдаг, харин оюун ухаан бол бидний хэрэглэн юм үзэгдлийг танин мэддэг тэр хэлбэрийг нөхцөлдүүлж байдаг гэж баталжээ.
Кантын хамгийн их нэрд гарсан нэг хэллэг нь "Оюун ухаан өөрөө байгаль ертөнцийн хууль тогтоогч юм" гэсэн байдаг билээ.



Т а бүгд дараах тестээр мэдлэгээ сориод үзээрэй 




Танин мэдэхүйн онол

1.    Танин мэдэхүйн асуудлыг авч үздэг философийн  салбарыг юу  гэж нэрлэдэг вэ?
А.    Metidologi
B.   Эпистемологи
C.   Онтилоги
Д.    Aksiologi
2.    Дараах асуудлуудын аль нь танин мэдэхүйн онолд шууд утгаар хамаарахгүй вэ?
A.   Үнэний шалгуурын асуудал
B.   Мэдлэгийн уг сурвалжийн тухай асуудал
C.   Анхдагч шалтгааны тухай асуудал
D.   Үнэний тухай асуудал
3.    Дараах шинжүүдийн аль нь ердийн мэдлэгийн онцолийг тодорхойлоход онц шаардлаггүй вэ?
A.   Төрөлжөөгүй
B.   Мэргэшээгүй
C.   Мөн чанарын илэрхийлсэн
D.   Аяандаа бий болсон




4.    Дараах шинжүүдийн аль нь шинжлэх ухааны мэдлэгийн онцлогийг тодорхойлход шаардлаггүй вэ?
A.   Онолыг түвшинд байдаг
B.   Зохион байгуулалтанд ороогүй
C.   Системлэг шинжтэй
D.   Төрөлжиж мэргэшсэн
5.    Танин мэдэхүйн үйл явцын бүтэц аль нь вэ?
A.   Обьект, субьект
B.   Зөвхөн объет
C.   Зөвхөн субъет
D.   Обьект, субьект тэдгээрийн харилцаа
6.    Хүүхэдийн сэтгэхүйн төлөвшлийн талаарх судалгаанд үндэслэн хүний танин мэдэхүйн үйл явц тайлбарласан үзэл аль нь вэ?
A.   Генетик эпистемологи
В.    Структурализм
C.   Феноменологи арга зүй
Д.    Бихевиоризм
7.    Генетик, эпистемологи үндэслэгч аль нь вэ?
A.   Ж. Пиаже
B.    С. Фрейд
C.   Аристотель
D.   Платон
8.    Аль нь И.Кантын философи дахь гноселоги ойлголтын нэр вэ?
A.   Туйлын санаа
B.   Аналитик мэдлэг
C.   Либидо
D.   Цэвэр ухамсар
9.    Үнэн бол бидний мэдлэг бодит байдалтай тохиррхуй мөн гэсэн үзэл аль нь вэ?
A.   Конвенциализм
B.   Корреспондент онол
С.    прагматика onol
D.   Когерент онол




10. Үнэний тухай сонгодог онол хэзээ анх үүссэн бэ?
A.   Эртний үед
B.   Дундад зууны үед
C.   Шинэ үед
D.   Орчин үед
11. Үнэний тухай семантик онолыг үндэслэгч хэн нь вэ?
А.    Parmenid
B.   Б. Блэншард
C.   А. Тарский
D.   К. Маркс
12. “ Цас  цагаан гэдэг нь үнэн” гэсэн өгүүлбэрт бид юуны тухай ярьсан бэ?
A.   Цасны тухай
B.   Цас цагаан гэсэн бодомжийн тухай
C.   Үнэний тухай
D.   Зөв хариулт алга
13.  Бодит ертөнцийн ямар нэгэн зүйлийн тухай ярихдаа хэрэглэж буй хэлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.   Метахэл
B.   Объектын хэл
C.   Формаль хэл
D.   Зөв хариулт алга
14.  Баримтын ба бодомжийн тухай нэгэн зэрэг ярихад хэрэглэж болдог хэлийг юу гэж нэрлэдэг вэ?
A.   Метахэл
B.   Объектын хэл
C.   Формаль хэл
D.   Зөв хариул алга
15. Дараах сэтгэгчээс хэн нь үнэний тухай когерент онолын төлөөлөгч мөн бэ?
A.   Б.Блэншард
B.   Ф.Ницше
C.   К.Ясперс
D.   М.Хайдеггер






16. Үнэний шалгуур бол мэдлэгийн дотоод зохицол, мэдлэг өөр хоорондоо зөрчилгүй байх явдал мөн гэж аль онол нь үздэг вэ?
   Прагматических
В.    Semantik
C.   Когерент
D.   Корреспондент
17.  Мэдлэгийн үнэн эсэх нь түүний ашигт шинжээр тодорхойлогдоно гэж аль онол нь үздэг вэ?
А.    прагматика onol
В.    Семантика onol
C.   Когерент онол
D.   Корреспондент
18. Рационализмыг үндэслэгч нь хэн бэ?
A.   Ф.Бэкон
B.   Р.Декарт
C.   Т.Гоббс
D.    Ж. Спиноза
Л. Өнөржаргал, Т.Энхтунгалаг     “Философийн мэдлэг шалгах тест”    Улаанбаатар 2007 он

1 comment:

  1. Сайн байна уу? Би дипломын ажлын онолын хэсэгтээ эннээс эш татаж оруулж болох уу? Хэрвээ зөвшөөрвөл эшлэлийг нь хэрхэн татаж оруулах вэ?

    ReplyDelete