Tuesday, December 7, 2010

Шашны философи

ХIХ-р зууныфилософич Сёрен Къеркегорөөрийн гол анхаарлаа сүсэг бүшрэл, аврагч, нүгэл, аймшиг гэх мэтийн шашны ойлголтуудад төвлөрүүлэн Умард Европын протестантхристийн үзэлтнүүдтэй хэлэлцэн тохирохыгбүх насаараа оролдож байв. Түүний олон тооны зохиол нь шашны сүсэг бишрэлийн туршлагыг шинжлэн судлах ба өөрийн амьдарч байсан бэртэгчин нийгмийг шүүмжлэх хоёрыг нэгэн зэрэг хосолсон ажил байсан юм.
Тэр үеийн тэргүүлэх философич байсан Гегелийнсургаалыг үгүйсгэн үнэн бол объектив ба түгээмэл зүйлд биш харин субъектив, дотоод, шууд зүйлд оршино гэж Къеркегор баталсан байна. Хүний оршихуйн эдгээр төв асуудалд хандах Къеркегорийн хандлага экзистенциализм гэж нэрлэгдэх болжээ.
Бурханхэмээх эцэс төгсгөлгүй бурханлаг ахуйн оршин байгааг үнэн хэрэг дээрээ баталж болох талаар философчид мянга мянган жил маргалджээ. Бурхны оршихуй баталгааны үндэслэлүүд дараах гурван бүлэгт хуваагддаг байна.
  1. Телеологийн үндэслэл нь Бурхан оршдог гэдгийг байгаль ертөнцөд зорилго, төлөвлөгөө байдаг гэдгээс үүсгэн тэд бүхэн Бурхан гэж нэртэй ухаалаг, зорилготой бүтээлийн үйл ажиллагааны үр дүн байх ёстой гэдэгт суурилан батлахыг хичээдэг. Ийм үзэл бүр эртнээс эхлэлтэй боловч ХVIII-р зууны төгсгөлд Уильям Пейли энэ үндэслэлийн хамгийн боловсронгуй хувилбарыг дэвшүүлэн гаргажээ.
2.     Космологийнүндэслэл нь ертөнцийн юмс үзэгдэл үүсч, мөхөж байдаг гэдэг                     баримтаас эхлэн энэ үндсэн дээр хөдөлгөөний анхдагч шалтгаан буюу өөрөө үүсэж бий болдоггүй, үхэж мөхдөггүй, өөрийн цаад дээд шалтгаан гэж байдаггүй анхны үл өөрчлөгдөгч шалтгаан байх ёстой гэж баталдаг.
3.     Онтологийнүндэслэл эцэс төгсгөлгүй ахуйн энгийн үзэл санаанаас эх авч эдгээр үзэл санааны логик задлан шинжилгээний үндсэн дээр энэхүү санаанд тохирох ямар нэгэн эцэс төгсгөлгүй ахуй буюу Бурхан заавал орших ёстой гэдэг. Дундад зуунд үүссэн онтологийн үндэслэл нь сүүлийн долоон зууны турш философи дахь маш хүчтэй маргаан бий болсоор иржээ.
Сэтгэцийн задлан шинжилгээний аргыг үндэслэгч Зигмунд Фройд мэтийн орчин үеийн зарим шүүмжлэгчид хүн хэмээх амьтанд байх шашны сэдэл нь бид өөрийн өчүүхэн гэдгээ болон зайлшгүй үхэх ёстой гэдэг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй тэр явдлаар түлхэгдэн үүссэн инфантиль хүсэл мөрөөдөл ба уран дүрслэлийн илрэл мөн гэж баталдаг байна.



Т а бүгд дараах тестээр мэдлэгээ сориод үзээрэй 


                             Шашны философи

1.    Ертөнцийг бүтээж, хувь заяаг нь удирдаж байдаг олон бурхан тэнгэр байдаг тухай үзэл аль нь вэ?
A.   Монотеизм
B.   Долитеизм
C.   Атеизм
D.   Битеизм
2.    Бурхан тэнгэр байгаль 2 нэгдмэл нэг зүйл бөгөөд байгаль нь өөрөө өөртөө шалтгаан болдог бүтээлч эхлэл юм гэдэг үзэл аль нь вэ?
A.   Пантеизм
B.   Деизм
C.   Теизм
D.   монотеизм
3.    Бурхан тэнгэр ертөнцийг бүтээсэн боловч түүний цаашдын хөгжил хөдөлгөөнд оролцдоггүй гэдэг үзэл аль нь вэ?
A.   теизм
B.   деизм
C.   дантеизм
D.   монотезм
4.    Бурхан тэнгэр байдгийг үгүйсгэдэг үзэл аль нь вэ?
A.   атеизм
B.   полтеизм
C.   теизм
D.   деизм
5.    Eртөнцийг бүтээгч бурхан тэнгэр цор ганц байдаг тухай үзэл аль нь вэ?
A.   политеизм
B.   монотейзм
C.   атейзм
D.   зөв хариулт алга
6.    Бурхан тэнгэр хүнийг татах үнэлэмжээ алдсан учрaас “бурхан тэнгэр үхсэн” хэмээн хэн нь тунхагласан бэ?
A.   И.Кант
B.   Ф.Ницше
C.   А.Камю
D.   Ж.П. Сартр



7.    “Шашин бол олон нийтийг хамарсан түгээмэл невроз мөн” гэсэн тодорхойлолтыг хэн өгсөн бэ?
A.   З.Фрейд
B.   У. Жеймс 
C.   Э.Дюркгейм
D.   О. Конт
8.    Дараах философичдоос хэн нь шашны асуудал дээр атеист байр суурийг баримталдаг байсан бэ?
A.   К.Маркс
B.   А:Фома
C.   У.Жеймс
D.   К. Ясперс
9.    Буддизм хэзээ, хаана үүссэн бэ?
A.   МЭӨ  4 зуунд, Энэтхэгт
B.   МЭӨ 4 зуунд, Хятадад
C.   МЭ 1 зуунд, Энэтхэгт
10. Төрөх, үхэх, дахин төрөхийн гинжин холбоонд орших ертөнцийг амарлингуй төлөвд хүрэхийг буддизмд ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
A.   Дхарм
B.   Ахимса
C.   Нирван
D.   Сансар

Л. Өнөржаргал, Т.Энхтунгалаг     “Философийн мэдлэг шалгах тест”    Улаанбаатар 2007 он

No comments:

Post a Comment