Tuesday, December 7, 2010

Урлагийн философи

Плато эртний грекийн яруу найрагчдыг тэд зөвхөн бодит байдлыг дуурайн хуулбарлаж, сонсогч олныг үнэнээс холдуулан зайлуулж байна гэж шүүмжилсэн. Үүгээрээ тэр урлагийн үүрэг ба үнэ цэнийн тухай одоо хүртэл хэлэлцсээр байгаа асуудлыг дэвшүүлэн тавьсан байна.
Платоны агуу их шавь, дагалдагчдынх нь нэг болох Аристотель яруу найрагчдын зохиосон эмгэнэлт бүтээлээр нь дамжуулан бид уурлах ба өрөвдөх маш хүчтэй сэрлийг туулж тэдний тусламжтайгаар оюун санаагаа цэвэрлэн ариутгадаг гэдэг үндэслэлээр яруу найрагчдыг хамгаалсан.
ХIХ ба ХХ-р зуунд урлагийн зарим зүтгэлтнүүд, урлаг өөрөө дотоод үнэт чанартай гэж батлаад тэр байдгаараа л үнэ цэнэтэй тул өөрийгөө зөвтгөх ёстой гэсэн санаанаас татгалзсан байна.
Урлагийн төлөө урлаг гэдэг хөдөлгөөний эсрэг бид урлаг бол хүний үйл ажиллагааны бусад хэлбэрийн хийж бүтээж чадахгүй тийм зүйлийг хийдэг тул зайлшгүй хэрэгтэй гэж үздэг хэдэн онолыг сөргүүлэн тавьж болох юм. Жишээлбэл: романтизм нь урлаг бол бидэнд ерийн амьдралын хүрээнээс давж гарсан тийм салбарт нэвтрэн орох боломж олгодог гэж үзэж байв. Романтикууд уран зураач хүн бол бусад хүмүүсээс илүү их бүтээн дүрслэх сэтгэлгээтэй ер бусын онцгой хүн гэж үзэж байлаа.
Романтикуудын эсрэг, урлагийн үнэн чанар нь хүний туршлагад шингэсэн байдаг нийтлэг түгээмэл зүйлийн илрэл мөн гэж оросын агуу их зохиолч Лев Толстой үзжээ. Тэгээд урлаг бид бүхнийг нэгтгэх ба биднийг Бурхантай холбож өгөх шашны зорилготой гэж хэлсэн.
Энэ бүх маргааны түүхэн дэх хамгийн ер бусын хэлбэр нь Герберт Маркузе мэтийн 20-р зууны нийгмийн онолчдын зүгээс гарчээ.Урлаг бол нийгмийн болон хүний зан  чанар дахь ямар нэгэн сөрөг, эсрэг талын илрэл , нийгмийн хувьсгалын хэрэгсэл гэж тэр үзсэн байна.

No comments:

Post a Comment